Monday, November 11, 2013

Корпорацийн хүнс аюул дагуулж байна

Дэлхий нийтээрээ ном уншдаггүй, корпорациудын хэвлэл мэдээллээр бөмбөгдүүлсэн зомби хүмүүс байна. Иймэрхүү зүйлсээс гэр бүл, үр хүүхдээ хол байлгах нь бидний үүрэг. Youtube ээр ертөнц амьдралыг төсөөлж байгаа бүхэл бүтэн үе өсч хүмүүжиж байна. Бид л ярьж эхлэхгүй бол бидний дараагийн үе улам л мангар болох болно. Манай ойр дотны хамаатан садан, найз нөхөд кола уухаа больсон. Бас л нэг дэвшил шүү. Тэр газтай, чихэртэй ус авах мөнгөө илүү хэрэгтэй зүйлд зарцуулж байгаа нь сайн хэрэг.
Хэрэглэх дуртай хүмүүс нь хэрэглэнэ шд ээ угаасаа. Би бүгдийг нь зогсоож чадахгүй. Миний бичсэнийг уншаад эргэцүүлж бодоод зөв шийдвэр гаргаж байгаа бол сайн л байна. 10 хүний нэг нь уухаа больвол нийгмийн эрүүл мэндэд бас л нэг дэвшил. Юмыг бага гэж голж болохгүй.
Энэ систем угаасаа биднийг төрөхөөс өмнө л байсан. Системын дунд өсч хүмүүжсэн хүүхдүүдэд буруу байхгүй. Систем нь кола уугаад явж байгаа хүн COOL гээд сурталчлаад байхаар нөгөө цэвэрхэн цагаан цаас шиг хүүхдүүд чинь юуны ч учрыг мэдэхгүй күүл болох гээд л гүйгээд эхэлнэ шд. Күүл байх нь нийгэмд яг ямар ач холбогдолтой юм бол ёстой чөтгөр бүү мэд. Өөрийгөө бараг мэдэхгүй байж үеийнхэндээ сүрхий болж харагдах гэсэн хүүхдийн сэтгэхүй дээр дөрөөлж байна гэсэн үг юм.
Корпорацийн хүнс гэдэг бол аль болох хулхидаж, олноор нь үйдвэрлэж, их ашиг олох зорилготой. Америкт сүүлд хийсэн судалгаагаар жүүсний цэвэр орц 15-35 хувьтай гарсан байна лээ. Бохь л гэхэд резин пластик хоёрын нийлбэр болсон цаг шүү дээ. Магнай дарга компаниудыг найруулсан сироп гэдэг бичиг тавь гэж үүрэгдсэн. 3 сараас хэрэгжиж эхэлнэ гэнэ билээ. 100 хувийн нимбэгний шүүсийг баргийн хүн ууж чадахгүй. Тэгэхээр л ус, чихэр хольсон нь тодорхой байгаан.
Өдөр болгон шахуу л хүүхдэд минь амь бэлэглээч гээл зар яваад байгаа биз. Тэр чинь л барууны корпорацийн хүнсний үр дүн шүү дээ. Хүүхэддээ гадны ундаа, чихэр, шоколад өгөөд байвал тэгээл Монголчууд хавдараас салахгүй дээ. Одоо ер нь нийгмийн дунд хавдарын өвчлөл бараг тахлын хэмжээнд хүрчээд байна. Дэлхийд дээрээсээ хоёрт бичигдсэн байсан. Агаар муу байгаа нь үнэн. Гэхдээ шууд ходоод руу орж байгаагаараа хүнсэнд учир их байна. Хөдөө сумаас хүртэл айхтар хавдартай хүүхэд ирж байна шд. Тэгэхээр агаар огт хамаарахгүй байгаа нь мэдэгдээд байгаан. Монголд үнэндээ хүнсний хяналт байхгүйтэй ижил. Хүн бүр ямар нэг хүнсний бүтээгдэхүүн дураараа оруулж ирдэг. Үйлдвэрлэлд ашиглаж байгаа тэр олон будагч бодис, амтлагчийг нэг бүрчлэн шалгах боломжгүй. Тэр дунд чинь асар их химийн хор явж байгаа. Тэр хавдартай хүүхдүүдийн 50 хувь нь нас бардаг гэнэ лээ. Арай боломжтойнууд нь гадаадад очиж эмчлүүлдэг.
Тэр хүнсний нэмэлт гээд байгаа сүлжээний бараанууд бол бас л хулхи. Хүнийг хэрэглэж байгаа үед сэргээдэг бодис хийдэг. Тэгээд хэрэглэхээн болихоор хүн сульдаж эхэлдэг. Ийм тохиолдолд хүн тухайн бүтээгдэхүүнээс хараат болж хэрэглэх үедээ л бие нь сайжраад байгаа мэт сэтгэгдэл төрнө. Одоо сайн сонсоод байвал тэр хүнсний нэмэлт, витаминуудыг тогтмол хэрэглэх хэрэгтэй гэж сурталдаад байгаа. Тогтмол хэрэглэх юм бол тэгээл бөөргүй, дотор эрхтэнгүй болно доо. Тэдгээр нь натурал бус дийлэнх нь синтетик гаралтай тул байнга хэрэглэх юм таны боловсруулах систем боловсруулж дийлэхгүй хордох болно. Ер нь бид хэзээ л нээх хүнсний нэмэлт хэрэглэж байлаа даа. Уламжлалт хүнсээ хэрэглээл эрүүл чийрэг бие ээрээ гайхагдаж байсан. Барууны хүнсний корпорациуд ба эмийн корпорациуд угтаа бол нэг баг юм. Лабораторид гаргасан хавдараа хүнсэнд суулгаж өгнө. Хүмүүс хавдараар өвчилнө. Эмийн корпорациудын эм тариа ч борлогдож өгнө дөө. Хүний эд эсийг гэмтээдэг бодисоо үр тарианд хүртэл суулгаж байгаа нь хамгийн осолтой болж байна. Хичнээн эх орныхоо хөрсөнд ургуулаад үр нь лабораторид гаргаж авсан нөгөөх хорт үр бол ялгаагүй л хордоно.

No comments:

Post a Comment