Monday, November 11, 2013

Энхийг сахиулах нэрийдэлтэй корпорациудын дайн

Осама Бин Ладен л гэхэд цагтаа АНУ-ын тагнуулын төвийн агент байсан хүн шүү дээ. Хэрэгцээгүй болохоороо хараар будаж устгана гэдэг чинь энэ шүү дээ. Гэхдээ Осамагийн үзэл баримтлал ч Зөвлөлтөөс хойш их өөрчлөгдсөн байх.

Хэрвээ барууны ертөнц тийм л их хүний эрх чөлөөг дээдэлдэг юм бол яагаад одоо болтол тэдгээр улсууд руу дайрахгүй байна вэ. Миний мэдэхээр намайг хүүхэд байхад л Хойд Солонгос уран баяжуулаад байна яадаг билээ гээл мэдээгээр гардаг байлаа. Тэр үед энхийг сахиулагчид хаана байсан бэ? Одоо болохоор цөмийн зэвсэгтэй болчихлоо яанаа л гээд байна. Нэг зүйл л тодорхой. Барууны ертөнц зөвхөн өөрт ашигтай дайн л хийнэ. Тэдэнд Солонгос хүн зовж байна уу, Ливи хүн зовж байна уу огт ялгаагүй.

Ливичүүд баярлаж байна гэж үү? Дэд бүтэц нь бүрэн сүйрчээд байхад уу?

Би зөнч биш. Гэхдээ хэдэн зүйлийг зөнч шиг хэлчихий.

Ливийн нефтийн ба хийн ордуудыг барууны корпорациуд хяналтандаа авна.

Ливи-д яг барууны орнуудад байдаг төв банк байгуулна. Бараг хувийн гэж хэлж болохоор.

Ливи-д инфляци бий болно.

Банкны зээл хүүтэй болно.

Яг одоогоор Ливи гадаад өргүй байгаа. Санаа зоволтгүй удахгүй яг Монгол шиг өртэй болно.

No comments:

Post a Comment