Saturday, November 9, 2013

Тамхичин хүүхдүүд

Дунд сургуулийн нэг ангид 30 тамхичин байна гэсэн судалгаа гарсан байна лээ. Монгол улс үнэндээ тамхины утаанд төөрөлдөж, архин далайд живж байна даа гэж. Тэдгээр хүүхдүүд бас л ирээдүйд хүний эрх ярьсан архаг тамхичид болох биз. Тийм багаасаа татаж байгаа бол тархиных нь эд эс гэмтээд нийгмийн эрүүл мэнд, хувь хүний үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлах чадваргүй зомбинууд болох бусуу. Тамхичдын бүхэл бүтэн арми бэлтгэгдэж байна цаана чинь. Одоо дийлдэхгүй байгаа тэдгээр хүүхдүүд насанд хүрээд яах болж байна? Томчууд бид өөрсдөө тамхи татах эрхээ тунхаглаад байвал бидний хойч үе биднийг хүндлэнэ гэж үү? Тэр эрхээ эдлээд байгаа хүмүүс хүүхдүүдээ ч бас тамхичин болоосой гэж хүсч байна уу? Хэрвээ хүүхдэдээ сэтгэл чинь эмзэглэхгүй байгаа бол таньтай ярих зүйл огт байхгүй. Таны нүд аль хэдүйн тамхины утаандаа балартаад хоёр алхамын цаадхийг харахаан больж.

No comments:

Post a Comment