Monday, November 11, 2013

Мөнгөний шалгуурт тэнцдэггүй Монгол төгрөг

Мөнгөний мөнгө байх хамгийн чухал шалгуур нь ханшаа алддаггүй байх юм. Одооны хэрэглэж буй өрийн бичиг нь мөнгөний шалгуурт тэнцэхгүй. Засгийн газар уг нь мөнгөний нийлүүлэлтийг тодорхой төвшинд барьж байх ёстой юм. Хүмүүсийн хэрэгцээнд зориулж гэсэн үг шүү дээ. Өнөө үед төв банк гэдэг луйврын байгууллага бүхнийг гартаа аваад хүмүүсийн мөнгийг дураараа үнэгүйдүүлж байна. Иргэдийн мөнгөний ханшийг унагах эрх уг нь хэнд ч байх ёсгүй. Мөнгөний ханшийг зохиомлоор унагаж байгаа нь өөрөө гэмт хэрэг юм.
Инфляцыг үйлдвэрлэгч нь Монгол банк бөгөөд өөрсдийн гар хөл болсон арилжааны банкуудад төгрөг хэвлэх замаар мөнгөний ханшийг унагааж байдаг. Ханш тогтмол унаж буй нөхцөлд иргэдийн цалин яагаад ч хүрэхгүй бөгөөд заавалчгүй зээл авах шаардлага гарч байгаан. Зээл авсанаар улам л их өрөнд орох болно. Харин арилжааны банкны халаас түнтийж өгнө дөө. Энэ систем дэлхий дээр ноёрхоод зуу гаран жил болж байна. Уг системыг алахыг завдсан Абрахам Линкольн банкируудын гарт үхсэнийг хүн бүр мэдэх билээ.
Банкирууд өөрсдийн мэдээллийн хэрэгслээрээ байнга алт, мөнгийг мөнгө биш гэж сурталчилдаг. Хүмүүсийг жинхэнэ мөнгөний эрх чөлөөг бүү ойлгоосой гэсэн дээ. Тэдний хэвлэсэн цаасыг хэрэглэх үедээ хүн төрөлхтөн үргэлж мөнгө хэвлэгчдийн боол байх болно. Алт, мөнгө бол эрх чөлөө.
Хамгийн инээдтэй нь Орос Хятад мэтийн улсууд хоорондоо бартерын гэрээ хийгээд байна шд. Зарим нэг газрын баялагыг цаасан мөнгөөр солилцох гэхээр тэр нь учир дутагдалтай байгаа байхгүй юу. Улс болгон өөрийн хэвлэсэн цаасаа илүү үнэ цэнэтэй гэж итгүүлэх гэж оролдоно. Байгалийн баялагтай дүйцэхүйц зүйл нь өөрөө байгалийн баялаг юм.
Хаан шалдан байна гэдэг шиг шалдан төгрөг хаа холдох вэ. Их гүрнүүд болох Орос, Хятад, Энэтхэг алт мөнгөний нөөцөө нэмэгдүүлж мөнгөн тэмдэгтээ баталгаажуулах гэж байна. Доллараар наймаа хийхээ болиод хоорондоо рубль, юан, рупигээр хийж байна. Бас бартер хийж байна. Төв банкны системээс холдож байна шүү дээ их гүрнүүд. Эдгээр том гүрнүүд баталгаажсан мөнгөн тэмдэгтээ зарлах цагт цаасан мөнгөний систем нуран унах юм аа. Тийм ч учраас иргэдээ алт, мөнгө авахыг нь төрийн зүгээс дэмжиж байна. Харин манай төр хадгаламжыг дэмжиж байна. Ялгаа байгаа биз айн.

No comments:

Post a Comment