Monday, November 11, 2013

Жолоо мушгих нь буюу стрессын хүчин зүйл

Дандаа тэвчээргүйгээсээ болоод бухимдал үүсгээд байхиймаа. Ногоон гэрэл асмагц бие биенийхээ араас сигналдана. Зам дээр хүн буулгах, авах үед сигналдана. Зогсоолд зогсох гэж байхад нь сигналдана. Өөрийгөө машинаасаа гармагц нөгөө л яс махнаас бүтсэн өчүүхэн амьтан гэдгээ мартчихдаг юм шиг байгаан. 2 тонн жинтэй, 4500 мотортой ланд круйзер шиг болчлоо гэж боддог юм шиг байгаан. Харамсалтай нь машин шигээ бяр гаргаж чадахгүй. Явган хүн рүү ч машин шигээ хүч гаргах хэрэггүй. Нэг хотод амьдарч байгаа хүмүүс бүгд л бие биентэйгээ хөршүүд.

Хамаатны хүний яриа санаанд орчлоо. Хажуу талаас нь машин шахаад ороод ирчихлээр нь муу П минь гээд хартал хамаатных нь хүүхэн явж байсан гэдэг. Тэгээл эвгүй байдалд ороод сайн байна уу гээд. Ядаж хараахаасаа өмнө сайн харж байгаарай. Төмөр амбаарт зөөлөн сандал дээр суугаад хаазлаж байгаа хүн яавч тэнгэрийн амьтан биш. Магадгүй нийтийг хамарсан сэтгэцийн өвчин байж мэдэх юм. Жолооны ард суугаа хүн бүр зэрэг муу энерги ялгаруулахаар бүгдээрээ л тэр муу муухайдаа ууснаадаа.

Дүрмээ огт баримтлахгүй. Тэгээд дүрмээрээ явж байгаа хүн рүү уурлана. Уг нь дүрэм гэж нэг юм зохицуулаад байгаам шд. Цагдаа харахаараа нээх дүрэм баримталдаг хүний дүрд хувирна. Бусад үед бол нөгөө л мал шиг зангаараа хаагуур ч хамаагүй давхина даа.

Хотын стрессын гол хүчин зүйл нь автомашин байх шүү. Тэр жил төв замуудыг хаагаад машингүй болгоход хот гэдэг чинь чимээ шуугиангүй, хүүхэд хөгшид зугаалаал, хүн бүр нээх сэтгэл тэнэгэр харагдаж байсан. Уг машин гээч зүйл нь хүний чөлөөтэй амьдрах эрх чөлөөнд халдаад байдаг учраас л их бухимдал төрүүлдэг байх. Машин бол техник, хүн бол мах цуснаас бүрдсэн амьд биет болохоор машиныхаа дотроос техникын хүчийг далайлгаж бие биен рүүгээ довтлоод байхаар бухимдал төрж байгаан. Хэдэн тонн жинтэй машин дотроос явган хүнийг дайрчих гээд сигналдаад байхаар ямар ч хүнд айдас төрнө. Айдастай явнаа гэдэг чинь стресс үүсгэнэ биздээ. Тиймээс бие биендээ арай л энэрэнгүй хандах хэрэгтэй. Таны хүүхэд рүү, ээж рүү чинь гарцан дээр тулж ирээл сигналдаад байвал ямар санагдах вэ? Магадгүй та өөрөө ч тийм хүмүүсийн нэг юм билүү. Бухимдалаа дотороо л хадгал. Заавал дуут дохио өгөх хэрэггүй. Хувийн амьдралдаа асуудалтай байгаа бол тэр чинь таны л асуудал шүү дээ. Бусад жолооч ба явган зорчигчид таны дайсан биш.

Дээр тв гээр хүмүүсийн орон байрны хүрэлцээ муу байдаг нь замын хөдөлгөөний үед бухимдаж муудалцах шалтгаан болдог гэж байна лээ. Хотын хэт төвлөрөл, орон гэртээ хэт олуулаа шамбаарч амьдрах зэргээс шалтгаалан хүний хувийн орой зай алдагдаж байнга бухимдалтай явдаг юм байна л даа. Тэр далд бухимдалаа хүн өөрөө анзаардаггүй аж. Нэг үгээр хэлбэл өнөөгийн хотын амьдрал нь хувь хүнд өөрөө өөртэйгээ байх боломж олгодоггүй байна. Ийм тохиолдолд хүн байнга тэсрэхэд бэлэн байдаг бөгөөд машин барих үед энэ бүх бухимдал нь тэсрэхэд хамгийн таатай орчин болж өгдөг. Тэгээд л харааж, сигналдаж, зодолдож эхлэнэ дээ.

No comments:

Post a Comment