Monday, November 11, 2013

Бонд хэмээх мөнгө хүүлэх сайхан гарц

За нөгөө бондоосоо босгосон мөнгөө бүтээн байгуулалтанд биш Монгол банкны гарт атгуулаад орхилоо. Нөгөөдүүл нь энд тэнд байршуулж ашиг олох юм байх. Хэдэн арилжааны банкуудад өгч Монголчуудыгаа л шулна шд.

http://economy.news.mn/content/130297.shtml

Бондын мөнгийг төгрөг болгож хэвлээд Монголын ард түмнээс мөнгө хүүлж байна. Баярлаад байгаа доллар чинь бидэнд инфляци болж ирж байна. Сангийн сайд нь өөрөө хэлж байна. Ашгийн гуравны хоёрыг арилжааны банкууд авна гэж байна. Монголын ард түмэн өрөндөө баригдаж өтөндөө идэгдэнэ гэж байна. Монголын ард түмэнд ногдож байгаа ашиг нь юу вэ? Арилжааны банкууд бидэнд ногдол ашиг өгдөг билүү? Үгүй л байхгүй юу. Монгол банк төгрөг хэвлээд арилжааны банкуудад тараадаг гэдэг нь л энэ шүү дээ. Тэгхээр арилжааны банкууд зүв зүгээр сууж байгаад баахан хэвлэсэн төгрөг Монгол банкнаас аваад иргэдэд өндөр хүүтэй зээлж мөнгө хүүлдэг нь үнэн байгаа биз?

http://www.youtube.com/watch?v=c5rbeZ9CSkY

Нөгөө хэдэн сэтгүүлчид нь өөр асуух зүйлгүй ангайгаад хоцорч байгаам даа. Жишээ нь тэрбум долларын өртөгтэй үйлдвэр барих гэхээр нөгөө балай шийдвэрээс нь болоод мөнгө нь гацаж байгаам л даа. Уг нь Монгол улсад хэрэгтэй үйлдвэр бариад авбал ард түмэн хожих гээд байдаг. Ингээд гацаад байгаа үед арилжааны банкуудад л ашигтай. Тэд л зээл болгон гаргаж нөгөө хэдэн ядуу Монголчуудыгаа хүүлэх болно. Дээрээс нь инфляци улам өснө.

No comments:

Post a Comment