Saturday, November 9, 2013

Хэрэглээний нийгэм

Хэрэглээний нийгмийн гол зарчим нь бараг хэрэггүй шахуу зүйлийг хүнд хэрэгтэй мэтээр итгүүлж байнга худалдан авдаг болгож сургахад буй. Бид нар хэзээ л нээх савтай ус худалдаж аваад байдаг байлаадаа. Бас нойлийн боловсон цаас байхгүй үед сонингоор арчаал болоод л байсан. Одоо болохоор сонингоор арчвал шулуун гэдэсний хорт хавдартай болдог гээл яриад байна лээ. Би тийм тохиолдол нэгийг ч дуулж байгаагүй юм байна. Фэйри гэдэг аяга таваг угаадаг шингэнгүйгээр амьдарсаар л ирсэн. Тэр шингэн чинь л ходоодны хорт хавдар үүсгэх магадлал өндөртэй гэж яриад байна шд. Жорлонгийн үнэр дарагч гээл нэг юм байна. Урьд нь шүдэнз зураал болдог л байлаа. Би хөгжлийг эсэргүүцэж байгаан биш л дээ. Гэхдээ л бараг хэрэггүй хэрнээ хэрэгтэй юм шигээр хүмүүсийн тархинд системчлэгдсэн олон зүйл байдаг юм шүү л гэж хэлж байна. Энэ бүгд чинь л нийлээд сар тутмын зардлыг чинь талийлгаж өгч байгаа шд.
Жамаараа яваа ертөнц эсвэл биднийг програмчилж байна уу гэж ойлгох нь таны л хэрэг. Мэдээллийн хэрэгслээр гэхдээ хүнийг яаж л бол яаж програмчилж болно. Та өөрөө ухамсаргүйгээр л тэдгээр зүйлс рүү тэмүүлж байна гэсэн үг.

1 comment:

  1. яг тийм байна шүү... би сая л ойлголоо өөрсдийгөө яагаад байгааг... хэхэ

    ReplyDelete